Хэвлэмэл QR

Бизнес эрхлэгч та өөрийн дансанд холбосон хэвлэмэл QR кодоо ашиглан орлогоо аюулгүй, хялбараар хүлээн аваарай.

QPay-тэй болох

Ямар бизнест тохиромжтой вэ?

Бүх төрлийн дэлгүүр

Бүх төрлийн дэлгүүр

Худалдааны цэг

Худалдааны цэг

Ресторан, кафе

Ресторан, кафе

Гоо сайхан

Гоо сайхан

Такси, хүргэлтийн үйлчилгээ

Такси, хүргэлтийн үйлчилгээ

Хэрхэн төлбөр төлөх вэ?

Үнийн дүнQR уншуулахДүн оруулахТөлбөр баталгаажуулах
  1. Бизнес эрхлэгч худалдан авалтын үнийн дүнг тооцон худалдан авагч/үйлчлүүлэгчид мэдэгдэх

  2. Худалдан авагч утаснаасаа QPay буюу дурын банкны апп цахим хэтэвч рүү нэвтэрч хэвлэмэл QR код уншуулах.

  3. Худалдан авалтын үнийн дүнг оруулж, төлбөр гүйцэтгэх.

  4. Худалдан авагч төлбөр гүйцэтгэсний дараа гүйлгээ баталгаажлах

Танд өгөх давуу тал

Бүх банкаар төлөх

Хэрэглэгч бүх банкны апп-аар QR код уншуулж, төлбөрөө хялбар төлнө.

Алдаагүй төлбөр

Хэрэглэгч урт дансны дугаар оруулах, данс андуурах тохиолдол гарахгүй.

Хялбар төлбөр

Ямар ч нэмэлт төхөөрөмж шаардахгүйгээр төлбөр хүлээн авах боломжтой.

Аюулгүй байдал

Бизнес эрхлэгчдийн санхүүгийн болоод мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Үнэгүй QR солих

Хэвлэмэл QR код гэмтсэн тохиолдолд үнэ төлбөргүйгээр сольж өгнө.

Хэрхэн QPay хэвлэмэл QR код авах вэ?

Утасны дугаараа ашиглан цахим гэрээ байгуулах, цаашид QPay систем ашиглах бүртгэл үүсгэх.

Бүртгэлтэй хаягаар нэвтрэн бүтээгдэхүүн цэсээс Хэвлэмэл QR сонгох.

Гэрээ байгуулах иргэн “ДАН баталгаажуулах” товч дээр даран өөрийн мэдээллийг баталгаажуулах.

QPay-р төлсөн орлого хүлээн авах, өөрийн нэр дээрх дансны IBAN дугаарыг оруулж “шалгах” товч дарах.

Гэрээлэгчийн иргэний үнэмлэхний 2 талын зураг оруулах ба алдаатай тохиолдолд гэрээг буцаахыг анхаарна уу.

QPay үйлчилгээний гэрээтэй танилцан баталгаат гарын үсгээ зурах.

Гэрээ байгуулсны дараа Хэвлэмэл QR хэрхэн авах сонголт гарч ирэх ба та хүргэлтээр эсвэл QPay оффисоос ирж авах боломжтой.

Орлогын мэдэгдэл хүлээн авах боломж

Мессежээр авах

5,000 төгрөгөөс доош дүнтэй орлогын мэдэгдлийг мессежээр хүлээн авах боломжтой бөгөөд 1 мессежийн төлбөр 50 төгрөг байна.

Вебээр авах

Merchant.qpay.mn вэб хуудасны гүйлгээний түүх хэсгээс орлогын мэдэгдлийг хүссэн үедээ үнэ төлбөргүй шалгах боломжтой.

Үйлчилгээний шимтгэлтооцох нөхцөл, мэдээлэл

QPay QR код нь пос машинтай адил 1%-ийн шимтгэлтэй. Тухайн шимтгэлийг дараах оролцогч талууд холбогдох журмын дагуу бүрдүүлдэг. Бид хэрэглэгч буюу худалдан авагчаас нэмж шимтгэл авдаггүйг анхаарна уу.

Төлбөр төлөгч талын банк
Төлбөр хүлээн авагч банк
QPay үйлчилгээ
QBusiness

Бүх орлого таны гар дээр. Үнийн дүнгээ оруулаад шууд нэхэмжилж, төлбөрөө секундийн дотор аваарай.

QPay Business апп

Түгээмэл асуулт хариулт

Та бизнесийн орлогоо QPay үйлчилгээгээр авахын тулд эхлээд мерчантын гэрээг business.qpay.mn-д хандан цахимаар байгуулах шаардлагатай. Гэрээ баталгаажсаны дараагаар таны сонгосон төлбөрийн шийдэлд үндэслэн хэвлэмэл QR эсвэл холболтын мэдээллийг илгээнэ.

Та business.qpay.mn-ээр цахим гэрээ өмнө нь байгуулсан бол өөрийн бүртгэлтэй хаягаараа дахин нэвтэрч өөрт хэрэгцээтэй үйлчилгээг хялбараар аваарай.

QPay нь Монголын бүх арилжааны банк болон цахим хэтэвчүүдийг нэг дор холбосон төлбөрийн систем юм. Та QPay лого бүхий QR-г дурын банкны апп эсвэл цахим хэтэвчээр уншуулаад төлбөрөө хялбараар төлөх боломжтой.

Та гүйлгээ давхардаж гарсан, буруу дүнгээр гүйлгээ хийсэн гэх мэт маргаантай гүйлгээний хүсэлтээ info@qpay.mn руу имэйлээр илгээнэ. Тухайн имэйлдээ гүйлгээний асуудлыг дэлгэрэнгүй бичин гүйлгээний хуулгаа хавсран илгээнэ үү.

Таны хүсэлтийг хүлээн авснаас ажлын 2-4 хоногийн дотор бид гүйлгээний дэлгэрэнгүйг шалган шийдвэрлэх боломжтой.

Та өөрийн бизнесийн орлогоо QPay үйлчилгээг ашиглан авбал ПОС машины нөхцөлтэй адил орлогын 1%-ийн шимтгэл төлнө. Тухайн шимтгэлд дан ганц QPay үйлчилгээний төлбөр бус гүйлгээнд оролцож буй бүх талуудын шимтгэл багтсан болно.

QPay-р төлбөр төлсөн тохиолдолд хэрэглэгчээс нэмж шимтгэл авдаггүй. Зарим тохиолдолд таны данснаас барааны үнэ 2 салж 2 өөр дүнтэй гүйлгээ гарсан мэт харагдах боломжтой. Энэ нь таны төлөх барааны дүнг бизнес эрхлэгчийн орлого болон бизнес эрхлэгчийн төлөх шимтгэлийн дүнгээр хуваан цааш илгээснийг анхаарна уу.

Нэг интеграц.Бүх төрлийн төлбөр.

Таны харилцагч аль ч банк, аппликэйшн болон цахим хэтэвч ашигладаг байсан, төлбөр саадгүй хүлээн авах боломжийг QPay бүрдүүлдэг.

QPay-тэй болох