GLN хэтэвчээс
төлбөр хүлээн авах

Та QPay QR ашиглан БНСУ-ын иргэдээс төлбөрөө хүлээн аваарай.

QPay-тэй болох

Ямар бизнест тохиромжтой вэ?

Бүх төрлийн дэлгүүр

Худалдааны цэг

Ресторан, кафе

Гоо сайхан

Хэрхэн төлбөр төлөх вэ?

Үнийн дүнQR уншуулахДүн оруулахТөлбөр баталгаажуулах
  1. Бизнес эрхлэгч худалдан авалтын үнийн дүнг тооцон худалдан авагч/үйлчлүүлэгчид мэдэгдэх.

  2. GLN хэтэвч рүү нэвтрэн QPay QR уншуулах.

  3. Худалдан авалтын үнийн дүнг оруулах.

  4. Гүйлгээ баталгаажсанаар төлбөр амжилттай орно GLN цахим хэтэвчид гүйлгээ баталгаажуулах үйлдэл хийснээр төлбөр амжилттай орно.

Танд өгөх давуу тал

Шимтгэл бага

Олон улсын картын гүйлгээнд дунджаар 3% шимтгэл төлдөг бол, GLN цахим хэтэвчээр төлбөр хүлээн авахад шимтгэл нь 2%.

Эрсдэлгүй

Бэлэн мөнгө хадгалах болон хуурамч мөнгөн тэмдэгт, хулгай, алдагдлын эрсдэлгүй.

QPay QR

Нэмэлт QR авах шаардлагагүй. QPay QR-г GLN хэтэвчээр уншуулан төлбөр хүлээн авна.

Аюулгүй байдал

Бизнес эрхлэгчдийн санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

GLN үйлчилгээний нөхцөл

Нэмэлт QR шаардлагагүй

Та нэмэлт QR авах шаардлагагүй ба QPay QR-ийг GLN хэтэвчээр уншуулснаар шууд төлбөр авах боломжтой ба хэрэв төлөх боломжгүй байвал харилцагчийн үйлчилгээний 7610-2211 дугаарт холбогдон GLN-ий тохиргоо хийлгэнэ үү.

Сеттлемент

Таны хүлээн авсан GLN төлбөр хуримтлагдан сеттлементээр бүртгэлтэй орлого хүлээн авдаг дансанд орно.

GLN

Хэрхэн GLN QR авах вэ?

Та доорх товч дээр дарж GLN төлбөр хүлээн авах QR авах хүсэлтээ илгээнэ үү.

Хүсэлт илгээх

Үйлчилгээний шимтгэл
тооцох нөхцөл, мэдээлэл

QPay QR ашиглан GLN цахим хэтэвчээс олон улсын төлбөр авахад төлбөрийн 2%-ийн шимтгэлтэй. Тухайн 2%-ийн шимтгэлийг дараах оролцогч талууд холбогдох журмын дагуу бүрдүүлдэг. Бид хэрэглэгч буюу худалдан авагчаас нэмж шимтгэл авдаггүйг анхаарна уу.

Төлбөр төлөгч талын банк
Төлбөр хүлээн авагч банк
QPay үйлчилгээ
GLN цахим хэтэвчийн шимтгэл
Олон улсын төлбөрийн системийн оролцогч байгууллагууд
QBusiness

Бүх орлого таны гар дээр. Үнийн дүнгээ оруулаад шууд нэхэмжилж, төлбөрөө секундийн дотор аваарай.

QPay Business апп

Нэг интеграц.Бүх төрлийн төлбөр.

Таны харилцагч аль ч банк, аппликэйшн болон цахим хэтэвч ашигладаг байсан, төлбөр саадгүй хүлээн авах боломжийг QPay бүрдүүлдэг.

QPay-тэй болох