Ухаалаг төхөөрөмжидQPay холбох

Та вэндинг машин, киоск гэх мэт ухаалаг төхөөрөмждөө QPay холбуулж, төлбөрийн дүнтэй QR код үүсгэж төлбөрөө хурдан аваарай.

QPay-тэй болох

Ямар бизнест тохиромжтой вэ?

  • Бүх төрлийн дэлгүүр
    Бүх төрлийн дэлгүүр
  • Худалдааны цэг
    Худалдааны цэг
  • Ресторан, кафе
    Ресторан, кафе
  • Гоо сайхан
    Гоо сайхан
  • Такси, хүргэлтийн үйлчилгээ
    Такси, хүргэлтийн үйлчилгээ

Хэрхэн төлбөр төлөх вэ?

Үнийн дүнтэй QR үүсгэхQR уншуулахТөлбөр баталгаажуулах
  1. Ухаалаг төхөөөрөмж хэрэглэгчийн авч буй бараа, үйлчилгээний үнийг тооцон үнийн дүн бухий QR-г төхөөрөмжийн дэлгэц дээр гаргах

  2. Хэрэглэгч дурын банк эсвэл цахим хэтэвч руу нэвтрэн кассын дэлгэц дээрх QR уншуулах ба үнийн дүн автоматаар бөглөгдөнө

  3. QR уншуулсны дараа төлбөрөө баталгаажуулж, гүйлгээ амжилттай хийгдэнэ.

Танд өгөх давуу тал

Бүх банкаар төлөх

Бүх банкаар төлөх

Хэрэглэгч бүх банкны апп-аар QR код уншуулж, төлбөрөө хялбар төлнө.

Хугацаа хэмнэх

Хугацаа хэмнэх

Үнийн дүн, дансны дугаар оруулах шаардлагагүй тул төлбөр гүйцэтгэх хугацаа хэмнэгдэнэ.

Гүйлгээ харах

Гүйлгээ харах

Гүйлгээний мэдээллийг кассын төхөөрөмж автоматаар харуулах тул та дансаа шалгах шаардлагагүй.

Аюулгүй байдал

Аюулгүй байдал

Бизнес эрхлэгчдийн санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Хэрхэн QPay холболт авах вэ?

Утасны дугаараа ашиглан цахим гэрээ байгуулах, цаашид QPay систем ашиглах бүртгэл үүсгэх.

Бүртгэлтэй хаягаар нэвтрэн бүтээгдэхүүн цэсээс Ухаалаг төрөөрөмжид QPay холбохыг сонгох.

Гэрээ байгуулах иргэн “ДАН баталгаажуулах” товч дээр даран өөрийн мэдээллийг баталгаажуулах.

QPay-р төлсөн орлого хүлээн авах, өөрийн нэр дээрх дансны IBAN дугаарыг оруулж “шалгах” товч дарах.

Гэрээлэгчийн иргэний үнэмлэхний 2 талын зураг оруулах ба алдаатай тохиолдолд гэрээг буцаахыг анхаарна уу.

QPay үйлчилгээний гэрээтэй танилцан баталгаат гарын үсгээ зурах.

Та QPay холболтын мэдээллийг хариуцсан хөгжүүлэгч эсвэл кассын төхөөрөмж нийлүүлсэн байгууллагад илгээх

Үйлчилгээний шимтгэлтооцох нөхцөл, мэдээлэл

QPay QR код нь пос машинтай адил 1%-ийн шимтгэлтэй. Тухайн шимтгэлийг дараах оролцогч талууд холбогдох журмын дагуу бүрдүүлдэг. Бид хэрэглэгч буюу худалдан авагчаас нэмж шимтгэл авдаггүйг анхаарна уу.

Төлбөр төлөгч талын банк
Төлбөр хүлээн авагч банк
QPay үйлчилгээ
QBusiness

Бүх орлого таны гар дээр. Үнийн дүнгээ оруулаад шууд нэхэмжилж, төлбөрөө секундийн дотор аваарай.

QPay Business апп

Түгээмэл асуулт хариулт

Та өөрийн бизнест ашиглаж буй вэндинг машин, киоск гэх мэт ухаалаг төхөөрөмжид QPay холбуулахын тулд business.qpay.mn-д хандан цахимаар гэрээ байгуулах шаардлагатай.

Та business.qpay.mn-ээр цахим гэрээ өмнө нь байгуулсан бол өөрийн бүртгэлтэй хаягаараа дахин нэвтэрч өөрт хэрэгцээтэй үйлчилгээг хялбараар аваарай.

  1. Гэрээ баталгаажсаны дараа танд холболтын мэдээлэл (API documentation) харагдах ба үүнийг хариуцсан хөгжүүлэгч эсвэл систем нийлүүлэгч байгууллагадаа илгээнэ үү.
  2. Хөгжүүлэгч тухайн мэдээллийг хүлээн авсны дараа холболт хийхэд шаардлагатай дэмжлэгийг support@qpay.mn имэйл хаягаас эсвэл харилцагчийн үйлчилгээний 76102211 дугаараас авна.

QPay нь Монголын бүх арилжааны банк болон цахим хэтэвчүүдийг нэг дор холбосон төлбөрийн систем юм. Та QPay лого бүхий QR-г дурын банкны апп эсвэл цахим хэтэвчээр уншуулаад төлбөрөө хялбараар төлөх боломжтой.

Та гүйлгээ давхардаж гарсан, буруу дүнгээр гүйлгээ хийсэн гэх мэт маргаантай гүйлгээний хүсэлтээ info@qpay.mn руу имэйлээр илгээнэ. Тухайн имэйлдээ гүйлгээний асуудлыг дэлгэрэнгүй бичин гүйлгээний хуулгаа хавсран илгээнэ үү.

Таны хүсэлтийг хүлээн авснаас ажлын 2-4 хоногийн дотор бид гүйлгээний дэлгэрэнгүйг шалган шийдвэрлэх боломжтой.

Та өөрийн бизнесийн орлогоо QPay үйлчилгээг ашиглан авбал ПОС машины нөхцөлтэй адил орлогын 1%-ийн шимтгэл төлнө. Тухайн шимтгэлд дан ганц QPay үйлчилгээний төлбөр бус гүйлгээнд оролцож буй бүх талуудын шимтгэл багтсан болно.

QPay-р төлбөр төлсөн тохиолдолд хэрэглэгчээс нэмж шимтгэл авдаггүй. Зарим тохиолдолд таны данснаас барааны үнэ 2 салж 2 өөр дүнтэй гүйлгээ гарсан мэт харагдах боломжтой. Энэ нь таны төлөх барааны дүнг бизнес эрхлэгчийн орлого болон бизнес эрхлэгчийн төлөх шимтгэлийн дүнгээр хуваан цааш илгээснийг анхаарна уу.

Нэг интеграц.Бүх төрлийн төлбөр.

Таны харилцагч аль ч банк, аппликэйшн болон цахим хэтэвч ашигладаг байсан, төлбөр саадгүй хүлээн авах боломжийг QPay бүрдүүлдэг.

QPay-тэй болох