
Бүх банк, цахим хэтэвчээр төлбөр хүлээн авах боломж
QPay-ээр төлбөр хүлээн авдаг бизнес эрхлэгчдэд зориулсан, өдөр тутмын орлогоо хянах, тайлан татах зэрэг санхүүгийн мэдээллээ нэг дороос хялбар удирдах боломжийг олгодог онлайн хэрэгсэл юм.
QPay-тэй болох

Бизнес эрхлэгч та QPay аль нэг төлбөрийн шийдлээр орлого хүлээн авдаг байх.
Мерчант вэб (merchant.qpay.mn)-д хандах нэвтрэх нэр болон нууц үг авах хүсэлтээ QPay info@qpay.mn эсвэл 7610-2211 утсаар холбогдон өгнө үү.
Утасны дугаараа ашиглан цахим гэрээ байгуулах, цаашид QPay систем ашиглах бүртгэл үүсгэх.
Өөрийн бизнест тохиромжтой бүтээгдэхүүн сонгох.
Гэрээ байгуулах иргэн Дан баталгаажуулах товч дээр даран өөрийн мэдээллийг баталгаажуулах.
Qpay-ээр төлсөн орлого хүлээн авах, өөрийн нэр дээрх дансны IBAN дугаарыг оруулж шалгах товч дарах.
Гэрээлэгчийн иргэний үнэмлэхний 2 талын зураг оруулах ба алдаатай тохиолдолд гэрээг буцаахыг анхаарна уу.
QPay үйлчилгээний гэрээтэй танилцан баталгаат гарын үсэг зурах.
Хэвлэмэл QR кодын төлбөрийн дүнг урьдчилан тогтоосноор хэрэглэгч гараар дүн оруулахгүйгээр шууд төлөх боломжтой. Энэ нь үйлчлүүлэгчдэд хурдан, төвөггүй төлбөрийн туршлага олгодог.
Админ хэрэглэгч салбар нэмэх, хасах болон салбар тус бүрд зориулсан QR кодыг тохируулах боломжтой. Ингэснээр байгууллагын олон салбарын мэдээллийг төвлөрсөн байдлаар хялбар удирдах боломж бүрдэнэ.
Орлого, борлуулалтын мэдээллийг салбар болон тодорхой хугацаагаар харах, файлаар татах боломжтой.
Мерчант вэб ашиглахад нэмэлт төлбөр авахгүй.
Бүх орлого таны гар дээр. Үнийн дүнгээ оруулаад шууд нэхэмжилж, төлбөрөө секундийн дотор аваарай.

Таны харилцагч аль ч банк, аппликэйшн болон цахим хэтэвч ашигладаг байсан, төлбөр саадгүй хүлээн авах боломжийг QPay бүрдүүлдэг.
QPay-тэй болох