
Бүх банк, цахим хэтэвчээр төлбөр хүлээн авах боломж
Та “Easy invoice” үйлчилгээг ашиглан утасны дугаарт үнийн дүн бүхий нэхэмжлэхийн холбоос илгээж төлбөрөө хялбараар авах боломжтой.
QPay-тэй болохСар бүр, олон хэрэглэгчээс төлбөр зэрэг авах шаардлагатай бизнесүүд.





Бизнес эрхлэгч та QPay цахим гэрээ байгуулан мерчант болсноор нэвтрэх нэр болон нууц үг бүртгэлтэй имэйлээр авна.
Систем тухайн дугаар бүрд холбогдох үнийн дүн, гүйлгээний утга бүхий холбоосыг мессежээр илгээнэ.
Хэрэглэгч холбоос дээр дарснаар дурын банк эсвэл цахим хэтэвчийг сонгож нэвтэрснээр автоматаар данс, үнийн дүн бөглөгдсөн байна. Хэрэглэгч зөвхөн гүйлгээ баталгаажуулахад хангалттай.
Хэрэглэгч бүх банкны апп-аар QR код уншуулж, төлбөрөө хялбар төлнө.
Үнийн дүн, дансны мэдээллийг гараар оруулах шаардлагагүй учир цаг хэмнэнэ.
Төлбөр төлөгдсөн эсэхийг easy.qpay.mn-ээс хянах боломжтой.
Бизнес эрхлэгчдийн санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
Өдөрт хэдэн ч удаа, өөр өөр дүнтэй нэхэмжлэлийг нэг дор олон дугаарт илгээх боломжтой.
Утасны дугаараа ашиглан цахим гэрээ байгуулах, цаашид QPay систем ашиглах бүртгэл үүсгэх.
Бүртгэлтэй хаягаар нэвтрэн бүтээгдэхүүн цэсээс Вэбсайтад QPay холбохыг сонгох.
Гэрээ байгуулах иргэн “ДАН баталгаажуулах” товч дээр даран өөрийн мэдээллийг баталгаажуулах.
QPay-р төлсөн орлого хүлээн авах, өөрийн нэр дээрх дансны IBAN дугаарыг оруулж “шалгах” товч дарах.
Гэрээлэгчийн иргэний үнэмлэхний 2 талын зураг оруулах ба алдаатай тохиолдолд гэрээг буцаахыг анхаарна уу.
QPay үйлчилгээний гэрээтэй танилцан баталгаат гарын үсгээ зурах.
Таны бүртгэлтэй имэйлээр easy.qpay.mn-д хандах нэвтрэх нэр болон нууц үийг илгээнэ.
QPay QR код нь пос машинтай адил 1%-ийн шимтгэлтэй. Тухайн шимтгэлийг дараах оролцогч талууд холбогдох журмын дагуу бүрдүүлдэг. Бид хэрэглэгч буюу худалдан авагчаас нэмж шимтгэл авдаггүйг анхаарна уу.
Бүх орлого таны гар дээр. Үнийн дүнгээ оруулаад шууд нэхэмжилж, төлбөрөө секундийн дотор аваарай.

Та мессежээр нэхэмжлэх илгээх Easy invoice үйлчилгээг ашиглахын тулд business.qpay.mn-д хандан цахимаар гэрээ байгуулах шаардлагатай.
Та business.qpay.mn-ээр цахим гэрээ өмнө нь байгуулсан бол өөрийн бүртгэлтэй хаягаараа дахин нэвтэрч өөрт хэрэгцээтэй үйлчилгээг хялбараар аваарай.
Таны гэрээний хүсэлтийг QPay ажилтан баталгаажуулсны дараа easy.qpay.mn-д хандах нэвтрэх нэр, нууц үгийг бүртгэлтэй имэйл рүү илгээнэ.
Та энгийн мессеж болон нэхэмжлэхтэй мессеж илгээхийн тулд мессеж илгээх төлбөрийг хэтэвчид байршуулах шаардлагатай. Easy.qpay.mn рүү нэвтэрсний дараа хэтэвчийг дараах 2 аргаар цэнэглэх боломжтой. Үүнд:
Хэрэв гүйлгээний утга буруу, алдаатай бичсэн бол заавал шалгуулах хүсэлт өгч байж хэтэвч рүү төлбөр орохыг анхаарна уу.
Таны хэтэвч цэнэглэлт орж ирэхгүй удсан тохиолдолд info@qpay.mn руу имэйлээр хэтэвч цэнэглэлт шалгуулах хүсэлтээ өөрийн Easy invoice систем рүү нэвтрэх нэрийн хамт илгээнэ үү. Таны хүсэлт ажлын 1-4 хоногийн дотор шийдэгдэнэ.
QPay нь Монголын бүх арилжааны банк болон цахим хэтэвчүүдийг нэг дор холбосон төлбөрийн систем юм. Та QPay лого бүхий QR-г дурын банкны апп эсвэл цахим хэтэвчээр уншуулаад төлбөрөө хялбараар төлөх боломжтой.
Та гүйлгээ давхардаж гарсан, буруу дүнгээр гүйлгээ хийсэн гэх мэт маргаантай гүйлгээний хүсэлтээ info@qpay.mn руу имэйлээр илгээнэ. Тухайн имэйлдээ гүйлгээний асуудлыг дэлгэрэнгүй бичин гүйлгээний хуулгаа хавсран илгээнэ үү.
Таны хүсэлтийг хүлээн авснаас ажлын 2-4 хоногийн дотор бид гүйлгээний дэлгэрэнгүйг шалган шийдвэрлэх боломжтой.
Та өөрийн бизнесийн орлогоо QPay үйлчилгээг ашиглан авбал ПОС машины нөхцөлтэй адил орлогын 1%-ийн шимтгэл төлнө. Тухайн шимтгэлд дан ганц QPay үйлчилгээний төлбөр бус гүйлгээнд оролцож буй бүх талуудын шимтгэл багтсан болно.
QPay-р төлбөр төлсөн тохиолдолд хэрэглэгчээс нэмж шимтгэл авдаггүй. Зарим тохиолдолд таны данснаас барааны үнэ 2 салж 2 өөр дүнтэй гүйлгээ гарсан мэт харагдах боломжтой. Энэ нь таны төлөх барааны дүнг бизнес эрхлэгчийн орлого болон бизнес эрхлэгчийн төлөх шимтгэлийн дүнгээр хуваан цааш илгээснийг анхаарна уу.
Таны харилцагч аль ч банк, аппликэйшн болон цахим хэтэвч ашигладаг байсан, төлбөр саадгүй хүлээн авах боломжийг QPay бүрдүүлдэг.
QPay-тэй болох