
Бүх банк, цахим хэтэвчээр төлбөр хүлээн авах боломж
Систем нийлүүлэгч вендор байгууллагууд QPay-руу хүсэлт илгээх шаардлагагүйгээр шинэчилсэн Quick QR POS API тусламжтайгаар мерчантаа өөрөө бүртгэх, дансны холболт хийх, өөрчлөх болон мэдээлэл шинэчлэх боломжтой.
Гэрээ байгуулах
Вендор буюу систем нийлүүлэгч байгууллага
Бүртгэл, өөрчлөлт хийх процесс багасаж шууд системээсээ шийдэх боломжтой.
Гараар хүсэлт илгээх шаардлагагүй тул мэдээлэл дамжуулах явцад алдаа гарах эрсдэл бага.
Вендор байгууллагын дотоод системтэй бүрэн уялдаж, давтагдсан үйлдлүүдийг автоматжуулна.
Олон мерчантын мэдээлэл, дансны холболтыг нэг дороос илүү хурдан, оновчтой удирдах боломжтой.

Хэрэв та QPay-тэй хэрэглэгчийн системийн гэрээ байгуулаагүй бол доорх зааврын дагуу гэрээ байгуулсны дараа Quick QR холболтын мэдээлэл авах хүсэлтээ info@qpay.mn рүү имэйлээр өгнө үү.
Та гэрээ байгуулах товч дээр дарснаар асуумж руу үсрэх ба тухайн асуумжийн талбаруудыг бөглөх.
Таны илгээсэн асуумжийн дагуу QPay ажилтан Egeree системд гэрээ үүсгэн илгээнэ.
e-geree.mn рүү өөрийн ДАН системээр хандан бүртгэл үүсгэх.
Та гарын үсэг оруулах хэсэгт өөрийн баталгаат гарын үсгийг оруулах.
Egeree системийн баримт бичиг хэсэгт таны РД-ын дагуу QPay үйлчилгээний гэрээ ирсэн байна.
Гэрээ QPay талаас баталгаажсаны дараа API documentation-г бүртгэлтэй имэйлээр илгээнэ.
Бүх орлого таны гар дээр. Үнийн дүнгээ оруулаад шууд нэхэмжилж, төлбөрөө секундийн дотор аваарай.

Таны харилцагч аль ч банк, аппликэйшн болон цахим хэтэвч ашигладаг байсан, төлбөр саадгүй хүлээн авах боломжийг QPay бүрдүүлдэг.
QPay-тэй болох