Khan Bank
Golomt Bank
Xac Bank

Хялбар байдлыг хүн бүрт.

Монголын бүх банк, цахим хэтэвчийг холбосон цор QR төлбөрийн шийдэл

QPay төлбөр ашиглаж буй бизнес эрхлэгч

ККТТ ХХК нь 2017 онд Монголын зах зээлд анх удаа QR цахим төлбөрийн шийдлийг нэвтрүүлж, банк харгалзахгүйгээр хэрэглэгчид, бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудад аюулгүй, хурдан, хялбар төлбөр хийх боломжийг бий болгосон. Түүнээс хойш бид төлбөрийн дэд бүтэц, технологийн хүчин чадал, серверийн өргөжилт болон дотоодын төлбөрийн гарц шийдлүүдээ тасралтгүй хөгжүүлж, олон улсын төлбөрийн хэрэгслүүдтэй холболт хийн Монголын хамгийн өргөн төлбөрийн сүлжээг бүрдүүлэн ажиллаж байна.

Бид Монголбанк, Монголын бүх арилжааны банк болон төлбөрийн экосистемийн оролцогч байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэглэгч, бизнес эрхлэгч болон төрийн байгууллагуудыг холбосон найдвартай төлбөрийн орчныг бүрдүүлж, бэлэн бус төлбөр тооцооны хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Алсын хараа

Хялбар, хүртээмжтэй төлбөрийн эко системийг бүтээх.

Эрхэм зорилго

Төлбөр тооцоог хялбар, найдвартай, хүртээмжтэй болгох замаар бизнес эрхлэгчдийн өсөлтөд туслах.

Үнэт зүйлс

Тэмүүлэл

Илүү сайн шийдэл рүү тасралтгүй тэмүүлж, зогсохгүй хөгжүүлж байна.

Ухаалаг

Технологи, өгөгдөлд тулгуурлан ухаалаг, оновчтой шийдэл гаргадаг.

Хариуцлага

Хэрэглэгчийн итгэлийг эн тэргүүнд тавьж, үр дүнгээ хариуцдаг.

Бизнесийг дэмжигч

Бизнес эрхлэгчдийн өсөлт, амжилтад тулгуурласан шийдлийг бүтээдэг.

Хүчтэй түншлэл

Банк, олон улсын түншүүдтэйгээ урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлдэг.

Тогтвортой хөгжил

Урт хугацааны, тогтвортой өсөлтийг богино хугацааны үр дүнгээс дээгүүр тавьдаг.

Түүхэн замнал

  1. 2016

    QR кодоор төлбөр хийх анхны хөгжүүлэлт хийгдэж дууссан бөгөөд "Хаан Банк"-тай хамтран ажиллах гэрээ байгуулав.

  2. 2017

    Анхны хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх зорилгоор Группийн толгой компани болох "Инновэйшн Инвестмент" ХК-ийг байгуулав.

  3. 2018

    API-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлснээр худалдаа эрхлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн хэрэглэгчдэд зориулан QR нэхэмжлэл үүсгэх боломжтой болсон.

  4. 2019

    POS/кассын системийн хөгжүүлэлтийн хүрээнд үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан шинэ POS API-г боловсруулан нэвтрүүлэв.

  5. 2020

    API-ийн 2.0 хувилбарын хүрээнд "UnionPay International"-тэй хамтран ажиллаж, тэдний картын системтэй амжилттай холбогдов.

  6. 2022

    Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг цахим төлбөрийн систем болох "WeChat Pay"-тэй (64 улс оронд ашиглагддаг) экосистемийн түншлэл байгуулав.

  7. 2023

    Монгол дахь технологийн салбарт анх удаа IPO-г амжилттай зарлав.

  8. 2024

    Азид болон Европт 24 улсад ашиглагддаг Өмнөд Солонгосын №1 цахим төлбөрийн систем болох "GLN International"-тэй хамтран ажиллаж эхлэв.

  9. 2025

    Монголын хөрөнгийн биржийн "ТОП 20" индексийн багцад "Инновэйшн Инвестмент" ХК шинээр нэмэгдэв.

Удирдлагын баг

Гүйцэтгэх захирал

Н. АНУ

ККТТ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Ану нь технологи, санхүү, банк, финтек болон бизнесийн удирдлагын чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд Rio Tinto, InvesCore, Gerege Systems, Binary Systems, Citi зэрэг олон улсын болон дотоодын байгууллагуудад удирдах болон менежментийн чиг үүрэг хариуцан ажиллаж ирсэн.

Одоогоор ККТТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд компанийн стратегийн чиглэл, бизнесийн өсөлт хөгжил, бүтээгдэхүүн технологийн инновацийг удирдан ажиллаж, Монгол Улсын дижитал төлбөрийн экосистемийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэн ажиллаж байна.

Н. АНУ

Нэг интеграц.Бүх төрлийн төлбөр.

Таны харилцагч аль ч банк, аппликэйшн болон цахим хэтэвч ашигладаг байсан, төлбөр саадгүй хүлээн авах боломжийг QPay бүрдүүлдэг.

QPay-тэй болох