
Бүх банк, цахим хэтэвчээр төлбөр хүлээн авах боломж

Та бизнесийн орлогоо QPay үйлчилгээгээр авахын тулд эхлээд мерчантын гэрээг business.qpay.mn-д хандан цахимаар байгуулах шаардлагатай. Гэрээ баталгаажсаны дараагаар таны сонгосон төлбөрийн шийдэлд үндэслэн хэвлэмэл QR эсвэл холболтын мэдээллийг илгээнэ.
Та хэвлэмэл QR-аа хүргэлтээр болон оффисоос ирж авахаас гадна мөн файл хэлбэрээр авах боломжтой. Хэрэв та QPay QR-аа файлаар авч өөрөө хэвлэн ашиглах хүсэлтэй байгаа бол support@qpay.mn руу имэйлээр хүсэлтээ өгнө үү.
Та цахимаар гэрээ байгуулсан бол business.qpay.mn рүү бүртгэлтэй хаягаараа нэвтрэн дахин гэрээ байгуулахгүйгээр өөрт тохирох үйлчилгээг авна уу. Хэрэв цахимаар гэрээ байгуулаагүй бол business.qpay.mn-д бүртгүүлж цахимаар гэрээгээ шинэчлэн өөрт хэрэгцээтэй үйлчилгээг хялбараар авах боломжтой.
Бүх орлого таны гар дээр. Үнийн дүнгээ оруулаад шууд нэхэмжилж, төлбөрөө секундийн дотор аваарай.

Таны харилцагч аль ч банк, аппликэйшн болон цахим хэтэвч ашигладаг байсан, төлбөр саадгүй хүлээн авах боломжийг QPay бүрдүүлдэг.
QPay-тэй болох