Та өөрийн хэрэглэдэг харилцах банкны дансандаа QR үүсгэн орлогоо QPAY QR төлбөрийн үйлчилгээг ашиглан авах боломжтой.
QR орлогын мэдэгдэлийг СМС-ээр авах бол утасны дугаарыг үнэн зөвөөр оруулсан эсэхийг дахин нягтлана уу.
QR код авахад дансны нэр хэсгийг үнэн зөвөөр бөглөх буюу анх данс үүсгэсэн дансны нэрийг заавал оруулах шаардлагатай. Дансны нэрийг буруу оруулсан бол банк хоорондын гүйлгээ амжилтгүй болохыг анхаарна уу.
QR захиалгын мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсний дараа таны и-мэйл хаягруу QR зураг файлаар илгээгдэх ба дурын тоо, хэмжээгээр хэвлэн авч ашиглах боломжтой.