QPay Agent функц нь малчдад зориулсан мах, сүү, ноолуурын орлогоо авах, орлогын мэдээллийг үнэгүй хялбараар авах боломжит үйлчилгээ юм. Малчин болон бүтээгдэхүүн татан авалт хийж буй байгууллагуудын нягтлан, агент хоорондын төлбөр тооцооны үйл ажиллагааг зохицуулах, худалдан авалтын гүйлгээ хийх, тооцоо нийлэх бүрэн боломжыг бүрдүүлсэн үйлчилгээг бид та бүхэнд санал болгож байна.
Малчны мэдээллийг хайж олно.
Хайж олсон малчныг сонгож сүү, мах, ноолуур гэх мэт бүтээгдэхүүний төрлийг сонгож худалдан авалт хийнэ
Татан авалт хийгч байгууллагын нягтланд нэхэмжлэх үүснэ
Нягтлан нэхэмжлэхийн төлбөрийг төлнө
Малчин QPay wallet аппликейшнд өөрийн малчин картыг холбоно
Малчин QPay wallet аппликэйшд нэхэмжлэхийн төлбөр төлөгдсөн мэдэгдэл хүлээн авах, орлогын түүх хянах