QPay Wallet

QPay Wallet аппликейшн нь хэрэглэгч танд веб, аппликейшн, дэлгүүрт төлбөр тооцоо хийх боломжыг олгож буй хамгийн найдвартай, хялбар гар утасны хэтэвч юм. Та өөрийн ашигладаг дурын банкны бүх төлбөрийн картаа холбон ашиглах боломжтой.

QPay wallet нь танд дараах боломжуудыг олгож байна

Худалдан авалтын шимтгэлгүй ба Төлбөрийн мэдээлэл өндөр нууцлал, аюулгүй байдлаар хангагдсан

QPay -р төлбөрөө авдаг 100,000+ худалдаа үйлчилгээний газруудад /дэлгүүр, вэб, апп/ төлбөр төлөх боломжтой

Өөрийн өдөр тутам ашигладаг шагнал, урамшуулал, хэрэглээний картуудаа холбож дижитал хэлбэрээр ашиглах боломжтой

ЮнионПэй картаа холбон Монголд төдийгүй Дэлхийн 30 гаруй улсын 20 гаруй сая, худалдаа үйлчилгээний байгууллагын QR төлбөр тооцоог шимтгэлгүйгээр хийх боломжтой

QPay wallet хэрэглэх заавар

Qpay Wallet аппликейшн -г Play store, App store - с татаж авна.

Бүртгүүлэх товч дарж өөрийн бүртгэлээ үүсгэнэ.

Төлбөр тооцоогоо шимтгэлгүй, хялбар, аюулгүй төлнө.

Ибаримтаа автоматаар бүртгүүлнэ.

Хөнгөлөлт, урамшуулалын бүх картаа холбож үйлчилгээгээ шуурхай авна.